ЗТХ-ийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувийн саналаар дэмжлээ.
УИХ-ын гишүүд түүнд амжилт хүсэхийн зэрэгцээ салбарт нь тулгамдаж буй асуудлаар санал, бодлоо илэрхийлэв.
Зам тээвэр хөгжлийн яаманд болсон хүн амины хэрэгтэй холбоотойгоор тус яамны сайд Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээж ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байсан.
Өчигдөр МАН-ын удирдах зөвлөлөөс гурван хүний нэрийг дэвшүүлснээс Я.Содбаатарыг 100 хувийн саналтайгаар дэмжсэн бол ийнхүү өнөөдөр ЗТХ-ийн сайдаар томилж байна.
Чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарласан бөгөөд 15.00 цагт үргэлжилнэ.
О.Сайхан
Оллоо.mn