ТЕГ-аас баривчилсан гурван иргэний хоёр нь монгол байна
Тусгай ажиллагаагаар баривчилсан гурван иргэнд нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг шүүх гаргасан талаар өчигдөр мэдээлсэн юм.
Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт 10 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М, А, В нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэн. Шүүх уг саналыг хүлээн авч хянаад шүүгчийн өчигдөр өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр яллагдагч М, А, В нарт 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа юм.
Албан эх сурвалжийн хэлж буйгаар тагнуул хийж болзошгүй Хятад улсын иргэнд мэдээлэл дамжуулсан хоёр Монгол иргэнийг саатуулсан байгаа юм байна.
О.Сайхан
Оллоо.mn