Визний материал хуурамчаар бүрдүүлсэн бол яллагдагчаар татагдаж, хариуцлага хүлээнэ
Хүсэлтийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас ажлын хэсэг байгуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан бичиг баримтыг хуурамчаар үйлдэх ашиглах гэсэн зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
БНСУ-ын Элчин сайдын яамнаас ирүүлсэн 805 иргэний материалын 50 хувийг нь шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Шалгалтын үр дүнд 7 аж ахуй нэгж, 11 иргэн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Үүний дагуу Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг харъяа прокурорын газарт гаргасан байна.
БНСУ-ын виз мэдүүлэхдээ:
-Банкны дансны хуулга
-Банкинд 5 саяын гэрээ байгуулах
-Нийгмийн даатгал, татварын ерөнхий газрын тодорхойлолт
-Их, дээд сургуулийн оюутны тодорхойлолт
-Аж ахуй нэгж байгууллагын тодорхойлолт зэрэг бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн зөрчлүүдийг илрүүлжээ.
БНСУ-ын визийг мэдүүлэх төлөөлөн гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй 10 байгууллага байдаг. Эдгээр байгууллагаар дамжуулан, тухайн байгууллагаас өгсөн зөвлөгөөний дагуу визний материалыг бүрдүүлэх нь зүйтэй гэдгийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
О.Сайхан
Оллоо.mn