Аргагүй байдалд орж авлига өгснөө мэдээлбэл мөнгийг буцаан олгоно

АТГ-аас өчигдөр орой Нэгдүгээр дунд сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг авлигын хэргээр саатуулж цагдан хорьсон байгаа.

Түүнийг сургуульдаа хүүхэд элсүүлэхдээ хээл хахууль авсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа бөгөөд яг хахууль авч байхад саатуулсан гэсэн мэдээлэл бий.

Тэгвэл хуульд заасны дагуу эцэг эхчүүд хүүхдээ сургуульд оруулахдаа хахууль мөнгөө өгснөө хуулийн байгууллагад мэдээлэх юм бол уг мөнгөө буцааж авахаас гадна хүүхдээ үргэлжлүүлэн сургах боломжтой юм байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд ийнхүү тодорхой заасан байгаа аж. 

\

О.Сайхан

Оллоо.mn 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button