Нэгдүгээр сургуулийн захирлыг яллагдагчаар татаж, цагдан хорилоо

АТГ-аас Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг баривчилсан талаар бид мэдээлсэн. Түүнийг  нэгэн иргэнээс хахуул авч байхад нь АТГ-ынхан үйлдэл дээр нь баривчилсан юм.  

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Г.Бум-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч өчигдөр/10.05/ хянан хэлэлцсэн байна. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр Г.Бум-Эрдэнийг 2018 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн яллагдагчаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Х.Хулан

 
 
 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button