PC тоглоомын газруудад шалгалт хийж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс ажлын хэсэг гарч, интернэт кафе, цахим тоглоомын газруудад хяналт шалгалт хийж эхэлжээ.

Ажлын хэсэг тус дүүргийн интернэт кафе, цахим тоглоомын судалгаанд бүртгэлтэй 49 газраас үйл ажиллагаа явуулж байсан 32 газарт  “Интернет кафе, цахим тоглоомын үйлчилгээний байранд тавих шаардлага” MNS 6430:2014 стандартын хэрэгжилтийг шалгасан байна. Улмаар 29 тоглоомын газарт зөрчил илэрсэн тул үйл ажиллагааг зогсоож, хугацаатай үүрэг өгчээ.

\

Ажлын хэсгийн ахлагчаар дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, гишүүдээр нийслэлийн МХГ, дүүргийн ЗДТГ, ГБХЗХХ, ОБХ, Цагдаагийн 1, 2, 3-р хэлтсийн албан хаагчид томилогдон ажиллаж байгаа бөгөөд зөрчил арилгах болон хяналт шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.

\

Х.Хулан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button