“Буэнос-Айрес -2018” залуучуудын олимп өнөөдөр эхэлнэ

Аргентин Улсын Буэнос-Айрес хотноо өнөөдөр Залуучуудын олимпын III наадам эхэлнэ. Энэ удаагийн наадамд дэлхийн 206 улсын 4,600 гаруй тамирчид 32 спортын төрлөөр 241 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм. Харин Монгол улсын баг спортын зургаан төрөлд 11 тамирчин, 9 дасгалжуулагч албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцоно.

Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:

\

\

 


 

ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПИЙН НААДМЫН ТУХАЙ

 

Олимпизмийн үзэл санааг хүүхэд, залуучуудад сурталчлан таниулах, ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэх зорилгоор Олон улсын олимпийн хороо нь Залуучуудын олимпийн наадмыг зохион байгуулах шийдвэрийг 2007 оныдолдугаар сарын 06-ны өдөр Гватемал улсад болсон 119 дэх чуулганаар баталсан.

 

\

Залуучуудын олимп нь хоёр жилийн давтамжтайгаар зуны болон өвлийн наадмууд сөөлжлөн зохиогддог бөгөөд "Сингапур – 2010" зуны анхдугаар наадам, "Инсбрук – 2012" өвлийн анхдугаар наадмаар эхэлсэн түүхтэй.

 

ЗАЛУУЧУУДЫН ЗУНЫ ОЛИМПИЙН НААДАМ

 

\

"СИНГАПУР – 2010":

Залуучуудын зуны олимпийн анхдугаар наадам 2010 оны 08 дугаар сарын 14-26-ны өдрүүдэд спортын 26 төрлөөр зохиогдсон бөгөөд 204 орны 3,524 тамирчин оролцсон.

 

\

Монгол Улсаа төлөөлөн спортын 7 төрөлд 11 тамирчин оролцож Б.Батцэцэг (эмэгтэй, чөлөөт бөх, 60кг), Г.Эрдэнэболд (эрэгтэй, спортын гимнастик) нар алтан медаль, О.Дөлгөөн (эрэгтэй, жүдо, холимог багийн төрөл) мөнгөн медаль хүртэж байсан.

 

 

\

"НАНЖИН – 2014":

Залуучуудын зуны олимпийн II наадам 2014 оны 08 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Нанжин хотноо спортын 28 төрлөөр зохиогдож, 203 орны 3,579 тамирчин оролцсон.

 

\

Монгол улсаа төлөөлөн спортын 4 төрөлд 5 тамирчин оролцож, Б.Дөлгөөн /эмэгтэй, чөлөөт бөх, 46кг/ Мөнгөн медаль хүртсэн.

 

"БУЭНОС-АЙРЕС – 2018":

Залуучуудын зуны олимпийн III наадам 2018 оны 10 дугаар сарын 06-18-ны өдрүүдэд  Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо 32 спортын төрлөөр зохиогдох бөгөөд, 206 орны 4,600 гаруй тамирчид оролцоно.

Залуучуудын олимпийн наадамд 14-18 насны өсвөр үеийн тамирчид оролцож, тэмцээн уралдаанаас гадна соёл, боловсролын олон талт үйл ажиллагаанд хамрагддаг.

Спорт, олимпизмийн үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилгын хүрээнд Олон улсын олимпийн хороо болон Залуучуудын олимпийн наадам зохион байгуулах хорооноос оролцогч орнуудын медаль хүртсэн байдлыг илтгэх  медалийн жагсаалтыг зарладаггүй онцлогтой.

Залуучуудын олимпийн наадам нь насанд хүрэгчдийн Олимпийн наадам зохион байгуулах зардлаас 10 дахин бага буюу 15-30 сая ам.долларын өртгөөр зохион байгуулагддаг. Хуучин спортын байгууламжуудыг сэргээх, дахин ашиглах, нэмэлт зардал гаргахыг хэмнэх үүднээс тамирчдын тосгоноос бусад шинэ спортын байгууламж барихыг хориглодог байна.

Эх сурвалж: МҮОХ

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button