Хамтран амьдрагчаа гэмтээгээд зогсохгүй 3 хүний амь хохироохыг санаархаж байжээ

Хамтран амьдрагчийнхаа биед хүнд гэмтэл учруулж, оргон зугтаахдаа дахин гурван хүний аминд хүрэх гэж байсан этгээдийг ЭЦГ-ын ажилтнууд шуурхай илрүүлэн баривчиллаа.

Тодруулбал, БЗД-ийн нутаг дэвсгэрт уг хэрэг гарсан бөгөөд удаа дараагийн ял шийтгэлтэй О.Тамир гэгч нь хамтран амьдрагч А-г хутгалж гэмтээгээд хэргийн газраас оргон зайлсан байна.

Улмаар иргэн Э, Ш, Х нарын амь насыг нь хохироохоор бэлтгэж байжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням “Удаа дараагийн ял шийтгэлтэй О.Тамир нь өнгөрсөн нэгдүгээр сараас таван сар хүртэл нийт гурван удаагийн үйлдлээр бусдын биед хүнд болон хүндэвтэр гэмтэл учруулсан хэргээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа буюу энэ сарын 2-ны өдөр хамтран амьдарч байсан А-тай маргалдаж хэвлийн тус газар нь хутгалж, оргон зайлсан.

Сэжигтэн оргон зайлах хугацаандаа дээрх гэмт хэргийн хохирогчдын амь насыг хохироохоор бэлтгэж, төлөвлөж байсныг цагдаагийн байгууллагаас тогтоосон. Иймд цагдаагийн байгууллагын зүгээс эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулан гэмт этгээдийг дайчлан баривчилсан” гэв.

Сэжигтэн О.Тамир нь 1996 онд ЭХТА-ийн 129.4, 125.1, 211.1-т зааснаар 5 жилийн хорих ял 

1999 онд ЭХТА-ийн 123.2-т зааснаар 2 жилийн хорих ял

2002 онд ЭХТА-ийн 124.2, 239.2-т зааснаар 2 жилийн хорих ял

2007 онд ЭХТА-ийн 93.1-т зааснаар 5 жилийн хорих ял

2012 онд ЭХТА-ийн 181.2.1, 181.2.4, 182.2.5, 261.1, 230.1, 181.2.3-т зааснаар 5 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан нэгэн ажээ.

О.Сайхан

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button