Хүүхэд хамгааллын таван тэрбум төгрөгийг юунд зарцуулсан бэ

 

Өнгөрсөн жилийн өдийд  Ардчилсэн эмэгтэйчүүдийн холбооны бүсгүйчүүд УИХ-ын гишүүн З.Нарантуяатай хамтран Хүүхэд хамгааллын төсвийг нэмэгдүүлэх үүднээс олон ажлуудыг хийсний үр дүнд 800 сая төгрөгийг 5 тэрбум болгож төсөвт суулгасан  байдаг билээ.

Тэгвэл нэг жилийн хугацаанд энэ мөнгийг юунд зарцуулсан гэдэг нь тодорхойгүй. Энэ мөнгөний дөнгөж 10 хувь хүүхэддээ очсон байгаа талаар хуульч Р.Булгамаа бичжээ.

Хүүхэд хамгааллын таван тэрбум төгрөгийн 3,7 тэрбумыг байгууллагын зардал, тавилга, эд хогшил авахад зарцуулагдсан гэнэ. 800 саяыг 5 тэрбум болгож өгч байхад ийм үрэлгэн зангаар гараа угааж байгаа эрх мэдэлтнүүдэд ёстой хэлэх үг алга. Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн төлөө мянга дэмжээд, зүтгээд хичээгээд нэмэр алга даа.

Гэтэл ЦЕГ хүүхэд хамгааллын чиглэлээр 40 сая төгрөгний төсөвтэй өчнөөн ажил зохион байгуулсан байна.  Таван тэрбумыг тэдэнд өгсөн бол зам тээврийн осолд хүүхдүүд ихээр өртдөг 114 сургуулийг замын гарц, хурд сааруулагч, гэрлэн дохиотой болгох байсан даа гэв.

Хүүхэд очих, хүрэх ёстой мөнгийг ингэж үргүй зүйлд зарцуулсан байна. Ингэж төсвийн төсөв, хөрөнгийг ингэж зүй бусаар зарцуулж, үрэн таран хийдгийн тод жишээ. Тиймээс салбар яам болон холбогдох газрууд нь худалдаж авсан тавилгаа зараад мөнгийг нь буцаан олгох ёстой гэсэн байр суурьтай байна.  

Өдөрт өчнөөн хүүхэд зам тээврийн осолд өртөж байна. Олон хүүхэд алга болж хулгайлагдаж байна. Олон хүүхэд гэмт хэргийн хохирогч золиос болоод байгаа. Гэтэл эдгээр хүүхдүүдийн ирээдүйн төлөө аюулгүй орчинд өсөж, сурч боловсрохын төлөө зориулсан мөнгөнөөс хумсалж, хэрэггүй зүйлд захиран зарцуулж, идэж уусан дарга нар ичээсэй билээ.

О.Сайхан

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button