Өнөөдөр болох үйл явдлууд

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: Соёлын төв өргөөнд "Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" сэдэвт зөвлөгөөн зохион байгуулна.

09:00 цагт: Хүүхэд хөгжил хамгааллын зардалтай холбоотой ташаа мэдээлэл сошиал орчинд тархаж эхэлсэнтэй холбогдуулан Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар өөрийн байрны 109 тоотод хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ.

09:00 цагт: Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлтэй хамтран “Өнөөдрийн Монгол” төслийг аравдугаар сарын 8-15-ны хооронд хэрэгжүүлэх гэж байна. Төслийн арга хэмжээний нээлт МОНЦАМЭ агентлагийн хэвлэлийн төвд болно.

09:30 цагт: "Holiday Inn" зочид буудал 19-р давхарт хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо сэдэвт чуулган болно.

11:00 цагт: Ардчиллын өргөөний 5 давхарт Нийслэлийн Ардчилсан Залуучуудын холбоо, БНСУ-ын Сөүл хотын Ардчилсан Залуучуудын холбоо хамтран ажиллах хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна.

11:00 цагт:  “Экспо Монголиа-2018” Олон улсын үзэсгэлэн, бага хурлын талаар мэдээлэл “Бодь” цамхагийн 301 тоотод хийнэ.

11:00 цагт:  Үндэсний мэдээллийн төвд “Дорноговь аймгийн Айраг сумын 4000 гаруй иргэд аюултай хог хаягдлын дунд амьдарч эрүүл мэндээр ноцтой хохирч байна" сэдвээр нутгийн иргэд мэдээлэл хийнэ.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Хууль сахиулахын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар хамтран "Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.

11:00 цагт: МУИС болон Хавдар судлалын үндэсний төв хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Гэрээнд хавдарын эрт үеийн оношлогоо, Монгол хүний хавдарын эсийн судалгаа зэргийг эхлүүлэхээр тусгасан байна.

11:00 цагт:  МҮЭХ-ны байранд Оюутолгойн туслан гүйцэтгэгч компаниудад ажиллагчдын эрх ашиг хөндөгдөж байгаа асуудлаар салбарын ҮЭХ-ноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт: Үндэсний мэдээллийн төвд Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч иргэний эрхийг зөрчсөн асуудлаар болон цагдаагийн албан хаагчийн ур чадвар, ёсзүйн талаар "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд: "Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр" Олон Улсын чуулга уулзалтын үр дүн ач холбогдолын талаар мэдээлэл хийнэ. Хуралд Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон бусад яамдын төлөөлөл оролцоно.

15:00 цагт:  ХЗҮХ-ийн Хуульчдын танхимд Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн сургуулийн төгсөгчдийн бүтээл танилцуулах арга хэмжээ болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button