Ц.Хулан: Миний аавын нэрийг барьж огт үндэслэлгүй худлаа мэдээлэл тараасан
Энэ мэдээлэлтэй холбогдуулж Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан өнөөдөр тайлбар хийв.
Тэрбээр “Энэхүү мэдээлэл огт үндэслэлгүй мэдээлэл. Миний аавын нэрийг барьж үл бүтэх нөхдүүд өөрсдийнхөө эх сурвалжийг нууцласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж харж байна. Энэхүү мэдээллийг олж үзсэн аав минь цочирдож, даралт нь ихэссэн.
Миний аав 80 өндөр гарсан хүн. Монголын улс төрийн мэдэгдэлд оролцож байгаагүй гэдгийг ард түмэн сайн мэднэ. Хувь хүмүүсийг хагалган бутаргах, Монголын төрд эмх замбараагүй тогтворгүй байдал үүсгэх цахим орчны мэдээллийн аюулгүй байдал алдагдснаас болж олон иргэн хоорондоо эв түнжин хагарах, хямрах зүйл ажиглагддаж байна. Цахим халдлага гэж хэлж болохоор энэ зүйлд хууль хяналтынхан шалгалтаа хийж, чухам ямар хүмүүсээс анх энэ мэдээлэл гарсныг тогтоох хэрэгтэй байна. Цахим хэвлэлийн аюулгүй байдал үнэхээр алдагдсан. Яагаад гэвэл цахим ертөнцөд хамаардаг технологи урд хөршөөс хамааралтай байдаг. Сайн сайхан мэдээ нь нэг хоногийн дотор устаж, муу муухай мэдээг нь үлдээж хүмүүсийн сэтгэлд хоногшуулахаар явж байгааг тусгай албаныхан олж тогтоогоод байгаа.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийнхан хангалтгүй ажиллаж байна. Өнгөрсөн зургадугаар сард миний өмнөөс ажилладаг хоёр хуурамч хаягийг хаалгахаар өргөдөл өгсөн боловч гэмт хэргийн шинжгүй гээд өргөдлийг хүлээж аваагүй. Нийгмийн эмх замбараагүй байдал, төрийн эсрэг хандах хандлага нэг иргэнийг нөгөө иргэнтэй дайсагнуулах увайгүй үйлдэл газар авчээ. Энэ асуудлаар ҮАБЗ-д зөвлөмж хүргүүлж, үүрэг даалгавар өгсөн байгаа. Дорвитой арга хэмжээ авч ажиллах байх” гэв.
О.Сайхан
Оллоо.mn