Энэ онд хүний наймаатай холбоотой 11 хэрэг бүртгэгджээ

“Бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын оролцоо” зөвлөгөөн өчигдөр боллоо.

Хүн худалдаалах гэмт хэргийн улмаас хохирогч болох тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн байна.

Тухайлбал, тоон үзүүлэлтээс харахад хүний наймааны тохиолдол 2016 онд найм, 2017 онд 12, 2018 оны эхний хагас жилийн байдлаар 11 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо гэнэ. Энэ чиглэлээр судалгаа явуулдаг “Хүйсийн тэгш эрхийн төв”-д жилд дунджаар 50 хүн хүний наймааны хохирогч болчихлоо гэж ханддаг байна.

Залуу хүмүүс сурч ажиллахаар гадагшаа гарч байгаа ч тэдний хэчнээн нь хүний наймааны хохирогч болж байгааг тэр болгон илрүүлж чаддаггүй. Тиймээс энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн дунд энэ талаарх ойлголт, сургалт сурталчилгаа хэрэгтэй гэдгийг зөвлөгөөнд оролцогчид онцлов.

О.Сайхан

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button