Хүний амь нас хөнөөсөн байж болзошгүй этгээдийг эрэн сурвалжилж байна
Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн 2016 оны тавдугаар сарын 27-28-нд шилжих шөнө тус дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт хүн амины хэрэг гарчээ. Тус хэрэгтэй холбогдуулан маргааны улмаас хүний амь нас хохироосон байж болзошгүй сэжигтэй этгээдийг эрэн сурвалжилж байгаа юм байна.
Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны зургадугаар сарын 11-ний өдрийн захирамжид заасны дагуу сэжигтэй этгээдийг орон даяар эрэн сурвалжилж эхэлжээ.
Тус хэрэгтэй холбоотой мэдээллийг Цагдаагийн байгууллагын 102 утсанд, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн 8822-0066 дугаарын утсанд хандахыг хүссэн аж.
О.Сайхан
Оллоо.mn