Яармагийн гүүрний ажил ид өрнөж байна

Зам барилгын ажлын хүрээнд Богд уулын арын авто замыг Яармагийн замтай холбох D-рамп гүүрийн шон суурь,  баганан тулгуур, ригель цутгах ажил дуусаж, дам нуруу угсрах ажлыг хийж дуусчээ. Дугуй цохигч, хучилтын хавтан цутгах ажлыг хийж байна.

 

Одоогоор жаазан гүүр, U сувгийн барилга угсралтын ажил дуусаж, дугуй цохигчийн бетон цутгалтын ажил үргэлжлэн хийгдэж байгаа юм байна.

 

Богд уулын арын зам, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Ажилчдын гудамжны /ML, AR, AL ба D чиглэл/ замын далан, буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтын ажил хийнэ.

 

Мөн хуучин гүүрийн засварын ажлын хүрээнд хучилтын хавтан, засварын бетон цутгах ажил хийж дууссан, явган замын бетон бүтээцийг угсрах ажил хийж эхэлжээ.

\

\

О.Сайхан

Оллоо.mn 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button