Таван давхраас хүүхэд унаж нас баржээ
Бага насны хүүхэд өндрөөс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 07-нд Хан-Уул дүүргийн XV хороонд байрлах “Рапид” харш хотхоны орон сууцны таван давхраас дөрвөн настай хүүхэд унаж амиа алджээ.
Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.
О.Сайхан
Оллоо.mn