Худал мэдээлэл тараавал хуулийн дагуу хариуцлага хүлээнэ
"Томуу томуу төст өвчлөл ихсэж, А хүрээний Н1N1 вирүсээр хүмүүс олноор өвчилж, өдөрт 8-10 хүн амиа алдаж байна” гэсэн ташаа мэдээлэл өчигдөр цахим сүлжээгээр хурдацтай тархсан билээ.
Тэгвэл энэхүү мэдээллийг УНТЭ-ийн удирдлагуудаас үгүйсгэж, уг вирүсээр биш, хатгаа нь хүндэрсэн гурван нас барсан гэсэн мэдээллийг өгсөн юм.
Түүнчлэн иймэрхүү худлаа ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тарааж, шэйр хийвэл хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэдгийг ч анхааруулсан юм.
Тиймээс албан бус мэдээнд итгэж, ард түмнийг төөрөгдөлд оруулж, ташаа мэдээллийг тараахгүй байхыг хүсье.
О.Гэрэл
Оллоо.mn