Төрийн байгуулалтын байнгын хороо 18.00 цагаас хуралдана
Төрийн байгуулалтын байнгын хороог 18.00 цагаас хуралдуулах тов гарчээ. Хуралдаанаар УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт хийнэ.
Уг хуулийг Ерөнхийлөгчөөс өргөн барьсан бөгөөд УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх заалтыг Дэгийн тухай хуульд оруулж байгаа юм.
П.ГОО
Оллоо.мн