Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болох байсан ч хойшилжээ.
Учир нь Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, өнөөдөр товлосон боловч урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан өмгөөлөгч А.Ариунаа, яллагдагч Б.Мөнхтөр нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Тиймээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр хийхээр хойшлуулжээ.
О.Гэрэл
Оллоо.mn