Хуулийнхны мөрдөн байцаалтад саад учруулсан УИХ-ын гишүүд
Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ЖДҮХС-аас зээл авсан хамаарал бүхий УИХ-ын гишүүд мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулаад байна. Тиймээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулж ирсэн ч гишүүдээ өмгөөлж хамгаалж авч үлдлээ гэсэн мэдээллийг өгч байсан.
Тэгвэл ЖДҮХС-аас зээл авсан гишүүдээс дөрөв нь хуулийнхны дуудсан цагт ирэхгүй, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж эхэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын гишүүн Б.Ундармаа хуулийн байгууллагын заасан хугацаанд очиж, шалгуулж байгаа юм байна. Харин УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын гишүүд хуулийн байгууллагын дуудсан цагт ирэхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулжээ.
Албан бус мэдээгээр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь ОХУ-д томилолтоор явсан бол, Л.Энхболд, Г.Солтан нар нь Монгол Улсад байгаа боловч албан ёсны бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй, утсаа авахгүй хуулийн байгууллагын үйл ажиллагаанаас зайлсхийж байгаа бололтой.
О.Гэрэл
Оллоо.mn