10-аас дээш торгууль төлөөгүй бол албадан төлүүлнэ
Жолоочийн автомашин дээрхи торгууль 10-аас дээш болсон тохиолдолд тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураадаг болжээ гэсэн мэдээлэл гадуур гарч эхлэв.
Энэ талаар Тээврийн цагдаагийн газраас тодруулахад “Торгуулийг тогтоосон хугацаанд төлөөгүй зөрчлийг холбогдох хуульд заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийг Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд зарлан мэдээлнэ, төлөхийг шаардана, тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч буюу жолоочоос шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлнэ. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж авахгүй. Харин торгуулиа төлөхийг шаардана” гэв.
О.Гэрэл
Оллоо.mn