Түлэнхийн төвийн барилга царцаагүй гэв

Түлэнхийн төвийн барилгыг өнгөрсөн оны есдүгээр сард ашиглалтад оруулна гэж байсан ч заасан хугацаанд ашиглалтад оролгүй өдий хүрсэн.

Барилгын ажил хэвийн явагдаж байсан ч санхүүжилтээс болоод дахин гацсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Олон жил баригдаж байгаа энэ барилгыг хэзээ ашиглалтад орохыг хүлээсээр байгаа юм.

Тэгвэл санхүүжилтээс болж зогсоогүй улирлын чанартай зогсолт хийсэн байгаа талаар салбарын сайд нь мэдэгдсэн юм.

Өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаан дээр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ Түлэнхийн төвийн барилга, санхүүжилтийн талаар мэдээлэл хийв.

Тэрбээр “Өнөөдрийн тухайд гацсан, царцсан барилга байхгүй. Түлэнхийн төвийн барилга төсвөөс хамаарахгүй. Кувейтын засгийн газраас буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийг барьж байгаа. “Цаст”, “Нутгийн зам” компаниуд гүйцэтгэж, Сангийн яам дор бүр нь санхүүжилт өгч байгаа” гэв.

О.Гэрэл

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button