Сар шинээс өмнө тэтгэврийн нэмэгдлийг олгоно

Засгийн газрын хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс нэмэхээр шийдвэрлэсэн.

Нийгмийн даатгалын сангаас одоогийн байдлаар 408.3 мянган тэтгэвэр авагч сар бүр тэтгэвэр авдаг байна. Тэтгэврийн нэмэгдэлд улсын төсвөөс 119.5 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсаны дагуу ирэх сарын 01-нээс тэтгэврийн хэмжээг 24-30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх юм. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 270 мянган төгрөг, тэтгэврийн дундаж 372.5 мянган төгрөгт хүрч байна.

Нийгмийн даатгалын байгууллага нь сар шинээс өмнө тэтгэврийн нэмэгдлийг олгохоор тооцооллын болон програм хангамжийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж.

Х.Хулан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button