Эквадор улс руу визгүй зорчино
Монгол болон Эквадор улсын иргэд харилцан визгүй зорчдог боллоо.
Тодруулбал, “Бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Эквадор Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг”-ийг баталжээ.
Ингэснээр хоёр улсын иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй, түүний дотор манай иргэд Өмнөд Америкийн долоон улсад визгүй зорчих боломжтой болсон талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Х.Хулан