Булган голын эрэг дагуу өвөлжиж буй малчин өрхүүдийг нүүлгэн шилжүүлнэ

Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Далан” гэдэг газар  “Булган” голд халиа үүсэж таван өрхийн гэр, хашаа усанд автаж болзошгүй байна гэсэн дуудлага өчигдөр/01.24/ 09:30 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу  Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн 19 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 25 хүн, нийт 44 хүн, 5 автомашинтайгаар  23 км замыг туулан 11:00 цагт очиж, малчин Ч, Т, О, Ч, Г нарын 5 өрхийн гэр, эд хогшил, 25 хүн /21 том хүн, 4 хүүхэд/, 1600 толгой мал /410 бод, 1190 бог/-ыг тус сумын Алагтолгой багийн төв рүү /6 км-т/ нүүлгэн шилжүүлж, аюулгүй болгожээ.

Мөн тус сумын Засаг даргын захирамжаар “Булган” голын эрэг дагуу, эрсдэлтэй газар өвөлжиж байгаа малчин өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, урьдчилан сэргийлэх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Х.хулан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button