Шүүгдэгч Н.Батбаяр өмгөөлөгч авч, хурлыг хойшлуулав

Авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүн асан Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөө өглөө Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүх хурлаар шүүгдэгч Н.Батбаяр шинээр өмгөөлөгч авч, Өмгөөлөгч Л.Данзанноров, Б.Мөнхбат нар хэргийн материалтай танилцах тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.

Хүсэлтийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдааныг ирэх хоёрдугаар сарын 15-ны 09.30 минут хүртэл хугацаагаар хойшлуулжээ.

О.Гэрэл

Оллоо.mn 

 

 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button