Интерполын ерөнхийлөгч асан Хун Вэйгийн эхнэр Францаас орогнол хүсэв
Өөрийн эх орондоо авлигын хэргээр саатуулагдсан Хятадын Интерполын дарга Мэн Хун Вэйгийн эхнэр Франц улсаас орогнол хүссэн тухай түүний өмгөөлөгч мэдэгдлээ. Өнгөрөгч есдүгээр сард Хятад руу зорчсон нөхөр нь сураг алдарснаас хойш Грэйс Мэн Интерполын төв байр оршдог Франц улсын Леон хотод одоог хүртэл байгаа аж. Нөхөр нь баривчлагдсан мэдээ харин сүүлд тархсан билээ. ФранцИнфо радио, Либерэйшн сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр Францын цагдаагийн хамгаалалт үгүй болчихвол өөрийнхөө болон хоёр ихэр хүүгийнхээ амь насанд санаа зовж, айж байгаа тухайгаа дурджээ.
Түүний өмгөөлөгч Эммануэль Марсини Рейтерс мэдээллийн агентлагт тэрбээр нөхрөө алга болоод удаагүй байхад тус улсаас цагдаагийн хамгаалалт дор орогнол хүссэн гэдгийг хэлсэн ч Францын албаныхан Рейтерсд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.
Аюулгүйг хангах албаны бүхий л албыг хашиж, Хятадын Нийтийн аюлгүй байдлын дэд сайдын албан тушаал ч хашиж явсан тэрбээр БНХАУ-аас олон улсын цагдаагийн байгууллагыг удирдсан анхны хүн юм. Түүний тухай хамгийн сүүлд өнгөрсөн оны 9-р сарын 25-нд эхнэртээ олон нийтийн сүлжээний мессежээр “миний ярихыг хүлээ” гэж хэлээд хутганы зураг явуулснаар сураггүй болсон тухай дурьдаж байсан билээ. Харин гэр бүлийн хүнийх нь 1-р сарын 10-нд хэвлэл мэдээллий хэрэгслээр өгсөн ярилцлагаар бол тэр одоог хүртэл нөхрийнхөө болон Хятадад байгаа гэр бүлийнхээ тухай ямар нэгэн мэдээ хүлээж аваагүй байгаа ба түүний Хятад утасны дугаар, интернэт дэх бүхий л дансуудыг хаасан байна. Мөн түүнрүү “хачин дуудлагууд” ирж, зочид буудал руу нь нэгэн Хятад хос нэвтэрч мэдээлэл цуглуулахыг завдсан гэжээ.
Харин Хятадын олон нийтийн аюулгүй байдлын товчооны зүгээс улсын нууцыг задруулсан, эрх мэдлээ урвуулж, хахууль авсан хэргээр 2015 онд шүүхээс бүх насаараа хорих ял авсан Аюулгүй байдлын салбарын хаан гэж нэрлэгдсэн Жоү Ён Каний өргөн хүрээний нөлөөг устгахад Мэн Хун Вэйгийн хэргийг холбож байгаа бололтой. Мөн Хятадын зүгээс ямар ч нөхцөл байдалд бүх иргэдийнхээ хууль ёсны эрхийг хамгаалах болно, Мэн болон түүний эхнэрийг утсаар холбогдох саналыг ч тавьсан гэлээ.
Эх сурвалж: aljazeera