УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэх захирамж гарлаа

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж дууссан байна. Хуралдаанаар гарсан шийдвэртэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуулиар даваа гарагт намын бүлэг, мягмар, лхагва гарагт  байнгын хороод, пүрэв, баасан гарагт чуулган хуралддаг. Даваа гарагт чуулган хуралдуулахыг хуулиар хориглосон байдаг. УИХ-ын даргын Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэх шийдвэр гаргасан. Шийдвэрийн дагуу мягмар гарагт 10.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Дараа үргэлжлүүлэн чуулган хуралдаж, УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэх тухай УИХ-ын даргын захирамж гарлаа” гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. 

 

П.ГОО 

Оллоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button