Авлига авсан Д.Даваасамбад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга нарыг нарыг өнгөрсөн 2017 онд авлигын хэргээр АТГ-аас саатуулан шалгасан.

Тодруулбал, газрын дарга Д.Даваасамба болон тус газрын харьяа Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга П.Б нар  бусдаас 200 сая төгрөгийн авлига авч байгаад баригдсан байдаг.

Тэгвэл энэ хэргийг АТГ-т удаан хугацаанд шалгасны эцэст мөрдөн байцаах ажиллагаа дуусч, НПГ-т яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар шилжүүлсэн байна. Харин тус газраас хэргийг хянаж үзээд харьяа дүүргийн шүүхэд шилжүүлэхээр болжээ. Тэднийг тодорхой хэсэг бүлэг хүмүүсээс авлига авсан гэж үзэж буй.

О.Гэрэл

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button