Ууц, өвчүүг сургууль, цэцэрлэгийн гал тогоонд чануулахгүй
Ууц, өвчүүг зөвшөөрөлгүй газруудад чануулахгүй байна.
Тодруулбал, хороодын Засаг дарга нарт нийтийн эзэмшлийн нутаг дэвсгэр, сургууль цэцэрлэгүүдийн гал тогоонд ууц өвчүү чануулахгүй байх шаардлагыг НМХГ-аас хүргүүлж, хяналт тавьж ажиллаж байгаа юм байна.
Тиймээс ууц, өвчүүг хоол үйлдвэрлэлийн зөвшөөрөгдсөн газруудад чануулах ёстой гэв. НМХГ-аас цагаан сарын баяраар хариуцлагатай жижүүр 24 цагаар ажиллах бөгөөд 70128012 утсаар тухайн үед гарсан осол, гэмтэл, гомдлыг хүлээж авч шуурхай ажиллаж барагдуулах ажээ.
О.Гэрэл
Оллоо.mn