Хэвийн боов үнэтэй байна

Сар шинэ дөхөж байгаа энэ өдрүүдэд бэлгийн бараа, ууц, өвчүү, хэвийн боов хамгийн их эрэлт хэрэгцээтэй байна.

Өнгөрсөн жилийн Цагаан сараар хэвийн боов эрт дууснаас болж айлууд атар талх зүсч өрөн тавгийн идээгээ ч зассан байв.

Харин өнөө жил хэвийн боовны гаралт сайн байгаа талаар ул боов үйлдвэрлэгчид ярьж байна. Гэхдээ зарим газрууд ачаалалаа дийлэхгүй энэ сарын 28-наас эхлэн үйлдвэрлэлээ зогсооно гэж байна.

“Барс”, “Хархорин”, “Бөмбөгөр” гэсэн захуудаар зарагдаж байгаа боовнууд үнэтэй байна. Хамгийн хямдхан нь 1500 төгрөгөөс эхэлж 3200 төгрөг хүртлээ үнэтэй байна. Гандагийн шар тостой боов гэхэд хийц, орц найрлагаасаа хамаарч 2200-2700 төгрөгийн хооронд үнэтэй байв.

“Өгөөж”-ийн боов энэ сарын 20-ноос өмнө 2000 төгрөг байсан бол өнгөрсөн 7 хоногоос эхэлж 3000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Хамгийн хямдхан гэх 1200-1500 төгрөгийн ул боовууд худалдааны төв болон захуудаар бараг дуусч байна гэж худалдаачид хэлэв. Харин суурь еэвэнгийн хувьд  6000-15000 төгрөгийн хооронд үнэтэй байв, тахилын болон зүгийн идээ жижиг, томоосоо шалтгаалж 6000-25000 төгрөгийн хооронд үнэтэй байлаа.

О.Гэрэл

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button