М.Энхболд амлалтаа биелүүлэх нь

УИХ-ын 2016 оны сонгуульд МАН ялалт байгуулж, УИХ-д үнэмлэхүй олонх болгосон гавъяа бол М.Энхболдынх. Маргах юмгүй. Харин одоо бол түүний энэ гавъяаг намын нөхөд нь мартаж, дайрч давшилсаар, суудлаас нь буулгаж санаагаа амрааж байна. 

Уг нь “Унасан бөх дээр дэвсэлдэггүй" гэдэгсэн. Энэ үгийг агсарсан, дайрсан, давшилсан МАН-ын залуу гишүүдэд сануулмаар байна. Нэг хүнийг нийтэд муухай харагдуулахын тулд хэтэрхий их зүтгэл гаргаж байгааг тань сайн харж байна, гишүүдээ. Бүх зүйлд хязгаар бий. Сүүлийн 29 жилийн алдааг нэг хүн дээр тохож, энэ хүн л буучихвал нар мандана, бүх муухай арилна гэж өдөр шөнөгүй пиардаж байна. Үр дүн нь ч гарлаа.

УИХ-ын даргын суудлаасаа бууна гэдгээ М.Энхболд мэдэгдчихлээ. Гэхдээ хуулийн дагуу. Тэр анхнаасаа хуулийн дагуу шийдвэр гаргана гэдгээ мэдэгдэж байсан. Төрийн хүний ноён нурууг харуулж, хуулиа дагаж, хуулийн дагуу шийдвэр гаргав. 

Харин та бүхэн дэвсэлсээр…Хохирсон, алдсан, санааширсан дүрээр ард түмний өмнө дахин дахин гарч ирсээр байна. Харин одоо М.Энхболдыг суудлаас буухтай зэрэгцэн эхлэх та бүхний өөрчлөлтийн төлөвлөгөөг сонсмоор байна. Уриа, лоозон маягийн зүйл биш. Та бүхний хэлсэн хувьсгалын төлөвлөгөөг харъя. Хэрэв байгаа бол шүү дээ…

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button