Таван гишүүний хоёр нь яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцжээ
Хамаарал бүхий компаниараа дамжуулан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан их хэмжээний зээл авсан гэх асуудалд гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, яллагдагчаар татаж шалгах саналыг Ерөнхий прокурорын газраас УИХ-д оруулсан ч саналыг хүлээж аваагүй, биелүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.
Харин таван гишүүнийг яллагдагчаар татах тогтоолыг үйлдсэн байгаа бөгөөд тогтоолыг нь танилцуулахаар болсон юм.
Тодруулбал, дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулсан ч хүлээж аваагүй.
Харин прокуророос таван гишүүнд эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах тогтоол ирсэн. Хоёр гишүүн тогтоолтойгоо танилцсан. Гурван гишүүний тогтоолыг танилцуулах ажиллагаа явуулахад хоёр нь томилолтой, өвчтэй гэсэн шалтгаанаар танилцаагүй байна. Нэг гишүүн ирэх боломжгүй гэдгээ хэлжээ.
О.Гэрэл
Оллоо.mn