Маргааш чуулганы хуралдаантай
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж, энэ долоо хоногийн мягмар гарагт чуулганы хуралдааныг хуралдуулах тов гаргасан юм. Маргаашийн чуулганаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ.
Үүнээс өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо 09.00 цагт хуралдаж УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Үргэлжлүүлээд 10.00 цагт эхлэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.
П.ГОО
Оллоо.мн