Могой жилтнүүдийн явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ

Могой жилтнүүдийн удаан тээсэн хүсэл мөрөөдөл гайхалтай, сайхан хэрэгжиж, гэнэтийн алхам үйлдэл нь аз авчирна гэж 2019 оны дорны зурхайд буужээ. Оны эзэн Шар Гахай өөрөө Могой жилтнүүдээс айдаггүй, харин ч их сонирхонгуй ханддаг. Могойн чамин дэгжин төрх, нууцлаг байдал, мэргэн ухаан, зорилго эрмэлзлэл, бүр заль мэх ба мөнгөний шунал, хүйтэн тачаал ч Шар Гахайд таалагддаг.

Могой өөрийн олзоо ганц үсрээд барьчихдаг, дараа нь хортой хатгалт гээд гүйцээ. Эсвэл амьсгал боогдуулсан тэврэлт, эсвэл харцны ховсдолт. Тэгээд ч могой жил төрсөн ихэнх хүмүүсийн ховсдох чадвар сайн хөгжсөн байдаг. Гэхдээ Могой жилтнүүд амжилтад хүрэхийн тулд үүндээ найддаггүй, харин өөрийн ухаан, мэдээлэл амархан эзэмших боловсруулах ба дүн шинжилгээ хийх чадварыг ашигладаг. Тэд олон нийтийн өмнө гялалзах гэж тэмүүлдэггүй, учир нь “саарал хамба”- ын дүрд дуртай, бодит эрх мэдэлтэй бөгөөд мөнгөтэй улс. Хэдий тийм ч Оны эзэн Гахай танд өвлийн сүүлээр эсвэл хаврын эхэн хагаст бэрхшээл саад учруулах шинжтэй. Сорилт туршилтыг яаж давахыг тэр ажиглан суух болно. Иймээс Могой жилтнүүд амьдралын аль ч салбарт асуудал бэрхшээлтэй тулгарвал хуучинсаг, мэдээжийн шийдвэр гаргахаас зайлсхий. Илүү овжин зальжин аргаар хүссэндээ хүрэхийг хичээгээрэй. Оны сүүлийн хагаст илүү тайван байна. Энэ үед урт хугацааны стратегийн төлөвлөлт хийхэд тохиромжтой, түүнчлэн өргөн цар хүрээтэй төсөл эхэлж болно. Дээд сургуульд орох, бизнес эрхлэх, гэр бүл зохиох, хүүхэдтэй болох, хэтийн ирээдүйтэй ажилд очих, усан сан ба тренажерын танхимын абонемент худалдаж авах зэрэг ажлаа амжуул. Амрахад хамгийн таатай үе бол 8-9 сар. Гэвч алсын аялалд явахаа хойшлуулбал зохино. Цоо шинэ маягаар гэрийн ойролцоо амрах хэрэгтэй, жишээлбэл байгальд зугаалах, зуслан ба амралтанд амрах, загасчлах, анд явах, мөөг түүх.

 

Могой жилтэй эрчүүд

 

2019 онд Могой жилтэй эрчүүд том төдийгүй жижиг ажил үйлст ч азтай хийморьтай байна. Хааяа хэт “цадсан” мэдрэмж төрж магадгүй, эсвэл дахин дахин өөрийн азыг туршихийг хүснэ. Дэмий эрсдэл гаргаж болохгүй, хурц мэдрэмж амсах буюу бүхнийг шууд нэгмөсөн авах гэж хөөцөлдөх дэмий. Өмнөө том агуу зорилго тавь, карьераа хөө, хувийн бизнесээ эрхэл. Эр Могой их зан гаргаж болохгүй, хэт харамч нарийн загнах хэрэггүй. Урьдынхаас илүү өгөөмөр, нийтэч байхыг хичээ. Инээмсэглэ, эргэн тойрны хүмүүсийг егөөдөхийн оронд хошин шогийн мэдрэмжээ харуул. Та ганцаардал ба сэтгэл гутралаас болж шаналахгүйн тулд, өөрийн нууц явуулгын золиос болохоос сэргийл. Орчин тойрныхондоо мөнгө, цаг заваа зарцуулахаас бүү ай, таны сайн үйлст өгсөн бүхэн дэмий өнгөрөхгүй. Сонирхсон эмэгтэйдээ таалагдах оролдлого хий.

 

Харин амралтын газарт амрахдаа янаг амрагийн харилцаа тогтоох хэрэггүй, энэ зөвлөгөө аль ч насныханд хамаатай. Зарим Могой гомдлоо нууж байсаар гэнэт сүүлчийн мөчид урваж болзошгүй. Гэрийн тэжээмэл амьтдыг халамжилж арчлах нь танд цэнгэл таашаал өгөх болно. Тиймээс хэрэв та ганцаар амьдардаг бол гэртээ нохой эсвэл муур, тоть зэрэг амьтан тэжээгээрэй. Харин амралтын газарт амрахдаа янаг амрагийн харилцаа тогтоох хэрэггүй, энэ зөвлөгөө аль ч насныханд хамаатай. Зарим Могой гомдлоо нууж байсаар гэнэт сүүлчийн мөчид урваж болзошгүй.

 

Могой жилтэй эмэгтэйчүүд

 

Эм Могой 2019 онд өөрийн амьдралаа өөрчлөхөд төгс тохиромжтой. Гэрлэх эсвэл баяр баясалгүй харилцаагаа цуцлах, дургүй ажлаас халагдах, үйл ажиллагааны хүрээгээ солих, амьдарч байгаа хот ба улс орноо сольж өөрчлөх зэргээр санасан төлөвлөснөө хийж эхэл. Хүлээсэн үүргээр шалтаглах, дэргэдэх хүмүүсийн үл ойлголцлоос болж өөрийн хүсэл тэмүүллээс татгалзах хэрэггүй. Бүр хамгийн гэнэтийн, солиотой шийдвэр тань харин эерэг үр дүн өгөх төлөвтэй. Бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд байнгын үйлчлүүлэгч, ашигтай түншүүдтэй болно. Эмэгтэйчүүдийн зурхайд Венера гарагийн нөлөө хүчтэй мэдрэгдэх тул хайраар дүүрэн. Эм Могой эрчүүдийг төдийгүй хажууд байгаа бүх хүний сэтгэлийг амархан татах чадвартай. Таны шүтэн бишрэгчид боловсон, тэвчээр хатуужилтай байх болно. Хэт шүүмжлэх буюу хэт халамжлах зэргээр дотны хүмүүсээ цааш түлхэж болохгүй. Эмээ Могой нар ач зээ нартайгаа ч сайхан харилцаатай байж өөрийн төгс, мэргэн ухаанаа хуваалцдаг жамтай. Дарга удирдлага 2019 онд Могой жилтэй эмэгтэйчүүдэд сайн хандана. Ойр хавийн хүүхдүүд ба өсвөр насныхан ч тэдэнд татагдана.

 

Хайр сэтгэл

 

Эр Могой хэдийгээр эмэгтэйчүүдэд таалагддаггүй ч тэднийг өөртөө их татдаг. Чухам ийм харилцааг “үйлийн үртэй дурлал” гэдэг. Харин Шар Гахай жил энэ хайр таныг шатаахгүй, харин намуухан дүрэлзэн асна. Хайрын үндэс нь өмчлөх хүсэл биш харин хайртай хүнээ халамжлах, санаа тавихад оршдогийг бүү март. Ийм хайр л эрчүүдийн амьдралыг илүү таатай болгож, төгс зохицолд хүргэн ажил бизнесийн салбарт ялалт байгуулах хүч чадлыг бэлэглэх юм. Могой жилтэй эмэгтэйчүүд яльгүй дутагдал, ноцтой зарим асуудлыг үл тоож өршөөн уучилна. Гэхдээ үүнийг хэтрүүлэн ашиглаж болохгүй. 2019 онд хийсэн таны сайн сайхан үйлс урт удаан дурсагдах болно. Эм Могой өөрт нь зүрх сэтгэлээ бэлэглэсэн хүмүүст хатуу ширүүн хандаж болохгүй. Ганц бие бүсгүйчүүд энэ жил нилээд хэдэн хүнээс гэрлэх санал хүлээн авах байх. Тэдэнд аятайхан тайлбарла, нөхөрсөг харилцаа хадгалан үлдэхийг хичээ. Ирээдүйд танд хэрэг болно. Мэдээж гэрлэх саналыг хүлээн авсан ч сэрэмжтэй байхад илүүдэхгүй. Зарим Могой 2019 онд заяаны ханьтайгаа учирна.

 

Мөнгө санхүү

 

Могой мөнгө хурааж хуримтлуулах дуртай, энэ жил тэд банкны дансаа ихээхэн арвижуулна. Эсвэл эрдэнэсийн сангаа энд тэнд нууж хадгалах байх. Гэвч та өөрөөс болон ойр дотны хүмүүсээс харамлан байж өөрийн орлогын ихэнх хэсгийг цааш хурааж болохгүй. Гэр бүлийн зугаа цэнгэл, хайртай хүмүүстээ бэлэг өгөхөд мөнгөө бүү харамла. Хар өдөрт зориулж мөнгө хадгалахын зэрэгцээ янз бүрийн төсөлд хөрөнгө оруул. Заавал хурдан ашиг олох чухал биш; Мөн мөнгөө хүүтэй зээлүүлэх дэмий, буцааж өгөхгүй бөөн асуудал үүсэх магадпалтай. Танд хамгийн сайн ашиг орлого авч ирэх зүйл бол өөрийн болон гэр бүлийн гишүүдийн боловсролд хөрөнгө оруулах явдал. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, эцэг эхчүүд ба хамаатан садан, найз нөхөд, танилуудад туслахаа бүү март. Заавал материаллаг гэхгүй сэтгэл санааны тусламж ч их чухал байдаг. Өөрийн болон гэр бүлийн гишүүд, төрөл садан, найз нарын газартай холбоотой бизнест мөнгө оруулбал сайн. Түүнчлэн эрүүл мэндээ бэхжүүлэхэд хөрөнгө хая.

 

Ажил үйлс

 

2019 онд Могой жилтнүүдийн ажил карьерт саад болох ганц зүйл бол зөвхөн өөрийнх нь залхуурал, хөндлөнгөөс ажиглах байр суурь. Үүнээс аврагдах арга бол сонирхолтой ажлаа хийх. Нас, цалин хөлсөө ч харах хэрэггүй, хэрэв ажил уйтгартай бол даруй сольчих. Албан тушаалын хойноос хөөцөлддөг Могой жилтнүүд өөрсдөө нууц явуулга хийх төлөвтэй. Мэдээж ажиллаж чадаж байвал тэд дээш нилээд өгсөнө. Янз бүрийн асуудлуудыг шийдэх таны өвөрмөц хандлага бас итгэл үнэмшилтэй ярих, цагаа олж дуугаа хураах, хүмүүсийг нэгтгэж эвлэрүүлэх, доод тушаалтнуудын ажлыг зөв хуваарилах, биелэлтийг хатуу хянах зэрэг олон чадварыг дарга удирдлага өндрөөр үнэлнэ. Газар шороотой холбоотой ажил эрхэлдэг Могой жилтнүүд 2019 онд онцгой азтай байна. Тариа будаа тарих, ландшафтын дизайн, геологи ба геодезийн хайгуул, газар авах худалдах, зуслангийн байшин барих, эрдэнэсийн сан хайх гэх мэт.

 

Эрүүл мэнд

 

Могой жилтнүүүд сэтгэл санааны байдалдаа илүү их анхаарах ёстой. Мэдрэлийн ядаргаа, хүчтэй стрессээс болж зүрх судас ба хоол боловсруулах системтэй холбоотой асуудал үүсч болз ошгүй. Үүнтэй тэмцэхийн тулд амьдралд гүн ухаанчаар хандаж сур. Могой жилтнүүдэд гүйлт, усанд сэлэлт, теннис тоглох, гар бөмбөг зэрэг биеийн дасгал ачаалал нэн шаардлагатай байна. Хүсвэл эрсдэлтэй спортоор хичээллэсэн ч болно, уул хаданд авирах ба далай тэнгисээр зугаалах гээд. Эсвэл зүгээр хөгжөөн дэмжигч болж хувир, энэ нь шийдвэрлээгүй асуудлыг мартагнуулж стрөсс, ачааллаа тайлахад тустай. Та шууд л “цэнэг авч” хуучин шигээ цовоо сэргэлэн болно. Хэт даарч болохгүй, өвөл заавал малгай алчууртай дулаан хувцаслаж яваарай. Бие жаахан өвдсөн үед ажлаа үргэлжлүүлэн хийдэг зуршлаа март. Ганц хоёр өдөр сайхан амарч хэвтвэл өвчин дороо эдгэрч хүндрэхгүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button