УИХ-ын даргад нэр дэвшигчийг өнөөдөр тодруулна
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 14.00 цагаас хуралдах тов гаргажээ. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иймээс МАН-ын Удирдах зөвлөл дараагийн УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулахаар өнөөдөр хуралдах юм.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар УИХ-ын даргад Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд нарын нэр яригдаж эхэлжээ. Ямартай ч сар шинийн баяраас өмнө УИХ-ын дараагийн даргыг томилох чиг барьж байгаа аж.
УИХ-ын даргыг томилогдтол УИХ-ын дэд дарга М.Энх-Амгалан үүрэг гүйцэтгэнэ.
П.ГОО
Оллоо.мн