Морь жилтнүүдийг тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй
Морин жилтнүүдэд 2019 он ивээлээ хайрлана, ялангуяа ажилсаг хөдөлмөрч хүмүүс том шагнал хүртэнэ. Тэдний амьдралд олон өөрчлөлт гарахын ихэнх нь эерэг байх бололтой. Морин жилтнүүд төрөлхийн авьяаслаг, бүтээлч бөгөөд нийтэч улс. Тэд эрх чөлөөнд дуртай, өөрсдийг нь хянаж цагдахад дургүй учраас шууд “бослого зарладаг”.
Морин жилтнийг номхруулах хүн цөөхөн, хүчирхэг характертай бөгөөд сайхан сэтгэлтэй хүмүүс л тэгж чадна. Морин жилтнүүд өөрийн адайр, хүндхэн ааш авираасаа болж тавьсан зорилгодоо хүрэхэд хэцүү байдалд ордог. Үүний зэрэгцээ тэд ганцаар байх дургүй, бараг бүх чөлөөт цагаа театр, музей, үзэсгэлэн эсвэл зугаалгад зориулдаг. Морин жилтнүүд 2019 онд албан тушаалын шатаар ахих магадлал өндөр. Гэхдээ ийм саналыг та шууд зөвшөөрөх хэрэггүй. Том өөрчлөлт гарч хэрүүл маргаан дэгдэх шинжтэй. Та сонголтын өмнө ирнэ, таны гаргах шийдвэрээс дээш ахих ба амраг ханийн харилцаа хэвээр хадгалагдах эсэх ч шийдэгдэх бололтой.
Оны сүүлээр та өөр тийшээ шилжин нүүж магадгүй, энэ нь шинэ ажил ба албан тушаалтай холбоотой байна. 2019 онд жирийн ажилтнууд ч, удирдагч нар ч өөрсдийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чадна. Олон шинэ танилтай болох төдийгүй зарим нь таны амьдралд удаан үлдэх төлөвтэй. Ганц бие Морин жилтнүүдийн зарим гэр бүл зохиох төдийгүй 2019 оны сүүлээр ам бүлд нь бяцхан гишүүн шинээр нэмэгдэх бололтой.
2019 онд Морин жилтнүүд зальжин заримд гар сунган тэдний асуудлыг өөрийн мөрөнд үүрэх шинжтэй. Тэд бие даан асуудлаа шийдэж чадах ч тусламж хэрэгтэй гэж хуурч магадгүй. Иймээс Морьд ам нээж тусламж гуйсан хүн бүр лүү гүйж очиж туслах хэрэггүй. Эхлээд шалгаж үнэхээр таньгүйгээр болох эсэхийг хар. Яагаад гэвэл танд өөрийн үүрэг даалгавар хангалттай, бас эрч хүчээ гамна.
Морин жилтэй эрчүүд
Морин жилтэй эрчүүд явах замаа өөрсдөө сонгодог, тэд үүрэг хариуцлагад нэг их санаа зовдоггүй. Эр Морьд зөвлөгөө сонсдоггүй, бас хувь хүний онцлогоо ил гаргахаас огтхон ч айдаггүй. Энэ жил ажил дээр жаахан асуудал гарч таагүй юм болж магадгүй. Ажлаа өөрчлөх шийдвэр гаргахдаа хань ижлийнхээ санал бодлыг харгалзан үз. Хэрэв үл тоовол гэр бүлээ сүйрүүлэх аюул дагуулж мэднэ. Таагүй байдлаас сэрэмжлэн ойр дотны хүмүүсийнхээ санал бодлыг лавлан асууж байгаарай. Эр Морьд нэг газраа суудаггүй, тэд байнга ямар нэг юм хийж суудаг. Ийм ажилсаг хөдөлмөрч зангийнхаа ачаар тэд тавьсан зорилгодоо хүрч чаддаг, гэхдээ хэт хэнхэглэж болохгүй. 2019 онд идэвхтэй амралтыг чухалчил, яагаад гэвэл зүрхтэй холбоотой асуудал үүсч болзошгүй. Ачааллаа зохицуул, асар их ажилтай байсан ч үе үе завсарлаж сур. Морин жилтнүүд аялан жуулчлах их дуртай. 2019 онд Морьд өөр улс ба хот руу явбал олон шинэ хүмүүстэй танилцана. Энэ үеэр агуу хайртай учрах магадлал өндөр гэж зурхайд буужээ.
Морин жилтэй эмэгтэйчүүд
Эмэгтэй Морин жилтнүүд үргэлж төгс харагддаг, тэд ч таатай сэтгэгдэл төрүүлэхийн тулд гадаад дүр төрхөндөө байнга санаа тавьдаг. Тэд бол сайхан харилцан ярилцагч, шинэ танилуудтай дор нь хэл амаа ололцдог. Гэхдээ эм Морьд хэлж ярьж байгаа үгэндээ нэг их ач холбогдол өгдөггүйг анхаар. Уг нь тэд хүмүүжил сайтай, боловсон. 2019 он эм Морьдын хувийн амьдралд өөрчлөлт авч ирнэ. Нөхөртэй эмэгтэй эсрэг хүйснийхэнтэй сээтгэнэх хэрэггүй, үүнээс болж гэр бүлд хэрүүл маргаан дэгдэх шинжтэй. Одоо хүртэл заяаны ханиа олоогүй яваа бүсгүйчүүд ажил дээр амрагийн холбоо тогтоож магадгүй. Эм Морьд хувирамтгай, зарим нь хэдэн удаа гэрлэж өөр өөр эцгийн хүүхэд төрүүлэх нь бий. Шинэ онд тэдний гэр бүлд шинэ хүн нэмэгдэх байх. Морин жилтэй эмэгтэйчүүд бат бөх гэр бүл зохиохын тулд өөртэйгээ төстэй зан авиртай хүнийг сонгох ёстой гэж одод зөвлөж байна. Амьдралын зорилго адил байх нь тогтвортой харилцааны баталгаа биш. 2019 онд эм Морь өөрийн хуучин хүсэл тэмүүллээ өнгөрсөнд үлдээн шинэ зам сонгож магадгүй.
Хайр сэтгэл
Гэр бүлийн амьдралаа нэгэнт зохион төвхнүүлсэн Морин жилтнүүдийн хувьд 2019 он онцын өөрчлөлтгүй, хэвийн. Ойр дотны хүмүүсийн харилцаа төгс, таатай. Морин жилтнүүд их ажил, агууг бүтээх хүч тамирыг гэр бүлээсээ авдаг. Гэр бүлээ бат бөх байлгах хамгийн шилдэг арга бол хаа нэг тийшээ хамтдаа явах. Албан ёсоор гэр бүл болоогүй Морьдын харилцаанд жаахан дарамт үүсэх шинжтэй. Олон жил цуг амьдарч байгаа хүмүүс албан ёсоор бүртгүүлэх эсэх талаар их ярилцах байх. Харин байнга хэл амтай байдаг хосууд салж зам замаа хөөсөн нь дээр байх. Шар Гахай үйл явдлыг яаруулахгүй. Хэрэв Морин жилтнүүд өөрсдөө харилцаагаа дуусгавал удахгүй шинэ хайртай учирна. Учрах магадлал оны сүүлийн хагаст бүр өснө. Кино их үзэж цэцэрлэгт хүрээлэнгээр зугаал. Түүнчлэн үдэшлэг нийллэгийн урилгаас бүү татгалз.
Мөнгө санхүү
2019 онд Эр Морин жилтнүүд элдэв бооцоо, мөрийтэй тоглоомоос хол байх ёстой. Морин жилтнүүд өгөөмөр, гэхдээ илүү ихийг хожих хүсэл шуналд автвал асар их хэмжээний мөнгө алдаж магадгүй. Иймээс казинод дөхөж очих ч хэрэггүй. 2019 онд азаар та хэмнэж амьдрах шаардлагагүй болно. Зүгээр л ашиггүй, дэмий юмсаа зарлагын жагсаалтаас хасч хая. Хэрэв Морьд өөрсдийн зорилго руугаа тэмүүлэн шаргуу ажиллаж зүтгэвэл том, тансаг бараа худалдан авч чадна, тухайлбал орон байр, машин, үнэт цаас. Иймэрхүү зардал мэдээж ашигтай, бараг л хөрөнгө оруулалт болдог. Морин жилтнүүд хэрэв гүйцэтгэсэн ажил хөдөлмөрийнхөө хөлс цалинг нэмүүлэхийг хүсвэл өөрийн гавьяа зүтгэлээ даргадаа үнэлүүл. Цалин хөлс нэмүүлэхээр хандахдаа зоригтой бай, ичиж зовох хэрэггүй. Гэхдээ нэмэлт үүрэг авахыг бүү зөвшөөр, мэдээж орлого эрс өсвөл өөр хэрэг.
Ажил үйлс
2019 онд Морин жилтнүүд маш их ажиллаж, ачаалал ч эрс өснө. Оны эзэн таныг ивээж хүч чадал хангалттай өгөх бололтой. Зарим нь ажлаа өөрчилж илүү ашигтай албан тушаалд очих магадлал өндөр, гэхдээ бүү яар. Карьер эрс өсөх нь луйварчдын анхаарлыг татаж болзошгүй. Ажил олгогчоо сонгохдоо сэрэмжтэй байхгүй бол цаг зав ба мөнгөө алдах магадлалтай. Хувийн бизнестэй Морин жилтнүүд доод тушаалтнуудад их анхаарал тавих ёстой. Ингэж чадвал тэд илүү сайн ажиллаж үүргээ улам хариуцлагатай биелүүлэх бөгөөд энэ нь таны хувьд нэмэлт орлого болох нь ойлгомжтой.
Эрүүл мэнд
Морин жилтнүүд элдэв асуудал үүсэхээс сэргийлэн эрүүл мэнддээ сайн анхаарах ёстой. Буруу хооллолт, суугаа хэв маягийн амьдрал, буруу зуршлаасаа татгалз. Морьд амьдралын эрүүл хэв маягийг баримталж хэвшвэл эрч хүчтэй байх болно. Морин жилтнүүд өөрсдөө цэнгэл таашаалтай амьдарч сур гэж одод зөвлөж байна. Өөрийгөө эрхлүүлэх нь танд өлзийтэй. Өдөр тутмын ажлаа хэвийн гүйцэтгэхийн зэрэгцээ өмнөхөөс арай илүү их амарч байх ёстой.