М.Нандинцэцэг тэргүүтэй дөрвөн боксчин дэлхийн чансаанд багтав

Олон улсын боксын холбоо эмэгтэй тамирчдын чансааг шинэчлэн жагсаажээ. Шинэчилсэн жагсаалтад Монголын боксын үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин багтсан байна.

Тодруулбал,  ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Нандинцэцэг 875 оноогоор гуравдугаар, ААШТ-ий хүрэл медальт ОУХМ О.Жаргалан 325 оноогоор 14 дүгээр, ОУХМ М.Мягмаржаргал 50 оноогоор 25 дугаар, ОУХМ Э.Эрдэнэтуяа 25 оноогоор 26 дугаар байрт тус тус дэлхийн чансаанд бичигджээ.

Б.ОД

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button