Хурдан мориноос унаж бэртсэн хүү ГССҮТ-д эмчлүүлж байна

Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар аймагт 10 настай хүү мориноос унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан .

Тэгвэл мөн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд  хурдан мориноос унаж, тархиндаа хүнд гэмтэл авсан хүү ГССҮТ-д ухаангүй иржээ. Харин одоогоор хүүхэд ухаан ороод эмчлүүлж байгаа аж.

Өвөл хаврын улиралд хурдан морь уралдуулахыг хориглосон  бөгөөд зарим аймагт нууцаар хурдан морь уралдуулж байгаад хүүхэд унагааж бэртээх тохиолдол гаргаад буйг ХЭҮК-оос шүүмжилж байгаа юм.

О.Гэрэлт 

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button