Аюулт үзэгдэл, ослоос 6.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Монгол Улсын хэмжээнд он гарсаар нийт 437 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолджээ. Үүний улмаас 12 хүн амь насаа алдаж, гурван хүн гэмтэж бэртэн 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9,25 хувиар нэмэгджээ.
Дээрх аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 103 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 6.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдал болон орон нутгаас 107.8 сая төгрөг зарцуулжээ.
2019 онд эхний нэг сард тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрөл тус бүрээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал:
Мөн 2019 оны эхний нэгдүгээр сард эрэн хайх, аврах ажиллагааны 15, тээврийн хэрэгслийн ослын 5, нийт 20 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор Онцгой байдлын албаны 129 аврагч, 25 автомашинтай ажиллаж, 63 хүнд анхны тусламж үзүүлэн, 10 хүний амь насыг аварчээ.
Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 91.9 хувь буюу 402 нь гал түймэр, 6.86 хувь буюу 30 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 0.68 хувь буюу 3 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл 0.45 хувь буюу 133 нь хүний үйл, ажиллагаатай холбоотой осол байна.
Аюулт, үзэгдэл ослын улмаас учирсан нийт хохирлын 92 хувь буюу 1.2 тэрбум нь гал түймрийн улмаас, 8 хувь буюу 100 сая төгрөг нь биологийн гаралтай аюулт, үзэгдэл ослын улмаас учирчээ.
Аюулт, үзэгдэл ослын улмаас нас барсан иргэдийн ослын шалтгаанаар нь авч үзвэл 67 хувь буюу 8 нь объектын гал түймрийн улмаас, 33 хувь буюу 4 нь бичил уурхайн ослын улмаас амь насаа алдсан байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.