Тавгийн идээтэй холбоотой цээрлэх ёсон
XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн хоёрон. Монголчуудын төрт ёсны их баярын өдрүүд үргэлжилж байна.
Энэ баяраар аав ээж, ах дүү, ураг төрлийнхөн нэгэн дор цуглаж, ахмад настныхаа амар мэндийг мэдэж, ерөөл өргөн золгодог өнө эртний уламжлалтай үүх түүх арвинтай баяр билээ.
Гэр бүлийн эв нэгдэл, дэг жаягийг тод харуулсан үндэсний их баяраар монголчууд хэрүүл тэмцэл хийх, архи хэтрүүлэн хэрэглэх, уйлах, амьтан зодох, үд хүртэл унтах, хөөрөг харшуулах гэх мэт олон зүйлийг цээрлэдэг.
Цагаан сараар идээ будаагаа элбэг дэлбэг байлган, ирсэн гийчид нь сэтгэлийн хиргүй золгож, билэг дэмбэрэлтэй ерөөлийн үгс хэлэхийг аль болох эрхэмлэдэг билээ. Тэгвэл айлд айлчин гийчин хийж зочлохдоо та дараах зүйлийг эрхэмлээрэй.
Тавгийн идээнд шууд хүрэхийг цээрлэнэ. Их идээ буюу цагаан сарын тавгийн идээ нь цагаан сарын гол бэлэг тэмдэг билээ. Гэрийн эзнээ хүндэтгэн засдаг их идээнээс зочид шууд хүрч болохгүй. Гол идээнд хүрэхээсээ өмнө дан цагаан идээгээр зассан жижиг тавагтай идээнээс амсдаг учиртай. Энэ нь тухайн хүн ямар ч санаа өвөртөлж орж ирж болох тул үүнийг цагаанаар тайлж байгаа хэрэг аж.
Мөн тийм бүсгүй айлд айлчилахад шүүсэнд хүрэхийг хориглоно.
Гэрийн эзэн хүрээд, өөрийнхөө гараар түгээнэ. Эр хүн бол шүүсэнд өөрөө хүрнэ.
Шинийн гурвандаа тавгаа хурааж идээгээ зөвхөн цусан төрлийн хүмүүсдээ хүртээдэг.
Идээгээ хавь ойрын хүмүүс, хамаатан садан, хөрш айл саахалтдаа тараагаад байдаггүй. Учир нь удам судар урт удаан үргэлжилнэ хэмээн билэгддэг.
Цай ухаасаа өмнө цагаан идээнээс амсах ёстой ажээ. “Цай” бол ус дээр сүүг нэмж хийсэн ундаа учраас ариун цагааныг илэрхийлдэггүй юм байна. Тийм учраас цагаан идээнд эхэлж хүрдэг байна. Хэдэн ч удаа зочин ирсэн гол идээндээ гэрийн эзэн түрүүлж хүрдэг ёстой ажээ.
О.Гэрэл
Оллоо.mn