Пара таеквондочид “Токио-2020” олимпийн эрхийг эх орондоо авчирлаа

Турк улсын Анталья хотод пара таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-6-нд болж манай хоёр таеквондочид Монголын баг тамирчдаас “Токио-2020” олимпийн эрхийг анхлан эх орондоо авчирлаа.
Паралимпийн эрх олгох хариуцлагатай тус тэмцээнд 69 орны 400 гаруй тамирчид оролцжээ. Эрэгтэйчүүдийн К44 ангиллын 61 кг-д Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн далбаагаа мандуулав.
Түүний энэхүү амжилт ДАШТ-ээс хүртсэн дөрөв дэх алтан медаль бөгөөд тэр бас Ази тивийн аваргаас гурван алтан медальт хүртээд байгаа юм. Мөн эмэгтэйчүүдийн К 44 ангиллын 49 кг-д Х.Энхтуяа мөнгөн медаль хүртсэн бөгөөд дэлхийн аварга болжээ.
О.Гэрэл
Оллоо.mn