Төрийн албаны шалгалтын агуулга болоод технологид шинэчлэл хийнэ

Төрийн албаны тухай хуулийг дагалдан 47 журам батлагдана. Тэдгээрээс 28 журам, дүрэм батлагдаад байгаа бөгөөд бусад журмыг нарийвчлан хэлэлцэж, яаравчлан батлахаар Төрийн албаны зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн ачаалал өндөртэй ажилллаж байна. Төрийн албаны зөвлөл дараах журмуудыг хэлэлцэв. Үүнд:

Төрийн албаны ерөнхий шалгалтын журам

Төрийн албаны тусгай /тухайн албан тушаалын/ шалгалт өгөх болзол журам

Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам

Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам

Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам

Мэргэшүүлэх багц сургалтын агуулга, хөтөлбөр

Төрийн албанд анх орох иргэдээс авах ерөнхий шалгалтыг төрийн албаны төв байгууллага зохион байгуулахаар хуульчилсан. Ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд хэрхэн зохион байгуулах, шалгалтад тэнцэж нөөцөд бүртгүүлсэн иргэдийг төрийн албанд ажиллах боломжоор хангах талаар журамд тодорхой тусгах юм. Төрийн албаны ерөнхий шалгалтын хувьд агуулгын болоод технологийн шинэчлэл хийх, шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, бүртгэлийг иргэдэд чирэгдэлгүйгээр зохион байгуулах зэргийг журмын төсөлд багтаажээ. Төрийн албаны тухайн албан тушаалын шалгалт өгөх болзол журмын тухайд ерөнхий шалгалтаас ялгаатай байх бөгөөд төрийн албанд сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалт зарлаж, албан тушаал бүрд тусгай шалгалт авахаар журамлаж буй юм. Төрийн албан хаагчдыг шилжүүлж, сэлгэн ажиллуулснааар ур чадвар, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлдэг байхаар журамд мөн тусгаж байна.

П.АНИР

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button