Өрхийн дундаж орлого 161 мянган төгрөгөөр өсчээ

Өрхийн нийгэм, эдийн засгийн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 161.0 (16.9%) мянган төгрөгөөр өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Үүнд хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 2.7 (3.1%) мянган төгрөгөөр буурсан хэдий ч цалин хөлсний орлого 97.8 (19.5%) мянган төгрөг, бусад орлого 24.7 (28.7%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2018 оны 4 дүгээр улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 77.7 (8.2%) мянган төгрөгөөр өслөө.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2018 оны 4 дүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 117.6 (11.4%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 99.4 (12.8%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

П.АНИР

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button