Ахуйн хүрээний архидалт гэмт хэргийн үүр уурхай болж байна
Өнгөрсөн баярын өдрүүдэд ахуйн хүрээний архидалт, хувийн таарамжгүй байдлаас болж бусдыг хутгалж, гэмтээх амь насыг нь хохироох гэмт хэрэг цөөнгүй бүртгэгджээ.
Тухайлбал 60 гаруй настай эмэгтэй төрсөн дүүгээ хутгалж гэмтээн, мөн нөхрийгөө хутгалж амийг нь хохироосон аймшигт хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 07-нд Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороо, Зүүнбаян-Уулын нэгэн тоотод оршин суух хаягтай 61 настай эмэгтэй Ц нь архи уусан үедээ төрсөн дүү эмэгтэй 60 настай Э-г хутгалж, өөрийн нөхөр болох 63 Г-г хутгалж амийг нь хохироожээ.
Цээжиндээ хутгалуулсан хохирогч 60 настай Э нь биеийн байдал хүнд эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс мөрдөн шалгаж байгаа аж.
О.Гэрэл
Оллоо.mn