Өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна
2019 оны 02 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Их нууруудын хотгор, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Дорнод-Монголын тал нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 8-10 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.