Ноолуурын ханш 45 мянган төгрөгөөс эхэлж байна
Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2019 оны 1 дүгээр сард үхрийн 2 метрээс дээш урттай ширний дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 17.0 мянган төгрөг, Төв аймагт хамгийн бага буюу 8.0 мянган төгрөг, бусад аймагт 9.0-15.0 мянган төгрөг байна.
Адууны ширний дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 16.0 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 7.0 мянган төгрөг, бусад аймагт 7.5-10.0 мянган төгрөг байна.
Хонины ноостой нэхийний дундаж үнэ Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дундговь аймагт хамгийн их буюу 2.0 мянган төгрөг, бусад аймагт 0.5-1.5 мянган төгрөг байна. Ямааны ноолууртай арьсны дундаж үнэ Говь-Алтай аймагт хамгийн их буюу 41.5 мянган төгрөг, Баян- Өлгий аймагт хамгийн бага буюу 20.0 мянган төгрөг, бусад аймагт 32.4-41.0 мянган төгрөг байна. Ямааны цагаан ноолуурын нэг килограммын дундаж үнэ Улаанбаатар хот, Завхан аймагт хамгийн их буюу 90.0 мянган төгрөг, Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 45.0 мянган төгрөг байна.