М.Сономпилд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэлж байна
Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч өмгөөлөгчийн шүүх хурал давхцсан гэдэг шалтгаанаар хойшилсон байсан.
Тэгвэл өнөөдөр 10.00 цагаас М.Сономпил нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэлж байна. АТГ-аас шүүгдэгч М.Сономпилийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт холбогдуулан шалгасан билээ.
Тэрбээр Эрчим хүчний яамнаас зарласан худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” дулааны цахилгаан станц болон уг станцын санхүүжилттэй холбоотой асуудалд нэр холбогдсон байдаг. Тиймээс АТГ-аас прокурорт эрүүгийн хэрэгт татах саналтайгаар шилжүүлснээр хэрэг шүүхэд ийн шилжсэн байгаа юм.
О.Гэрэл
Оллоо.mn