Л.Эрдэнэчулуун дарга KFC-д давуу эрх олгосон уу

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун өчигдөр “Өнөөдрөөс тус түргэн хоолны газрын бүх салбарыг хаахаар болсон. Мөн бүтээгдэхүүнийг устгах ажиллагаа явагдах болно” хэмээн мэдэгдсэн. Гэвч KFC-ийн Зайсан дахь салбараас бусад 11 салбар ердийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаагаа мэдэгджээ.

Тодруулбал, үлдсэн 11 салбарын үйл ажиллагааг хаалгүйгээр Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байгаа гэнэ. Ийнхүү өчигдөр гаргасан шийдвэрээ Л.Эрдэнэчулуун дарга ганц ч хонолгүй цуцалсан байна.  24 цаг хүрэхгүй хугацаанд KFC-ийнхэн зөрчлөө арилгасан уу гэх асуулт урган гарч байгаа юм.

П.ГОО
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button