Д.Доржхандыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ

Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг цагдан хорьсон талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл 72 цаг хоригдсон түүнийг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн Прокурорын газраас Д.Доржхандыг “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах" санал ирснийг хэвээр баталж, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг болон н.Баярхүү нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг "үндэслэл бүхий баримт тогтоогдохгүй байна" гэж үзэн хэрэгсэхгүй болгож,  өчигдөр орой суллажээ.

 

Ингээд Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарт Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, тодорхой хүмүүстэй уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

 

Газрын дарга Д.Доржхандыг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авилга авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа юм.

О.Гэрэл

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button