Төрсөн хүүдээ зодуулж амиа алджээ

Өвөртөө тэвэрч, ардаа үүрч хүн болгож өдий зэрэгт хүний дайтад хүргэчихээд ухаан муутай хүүхэддээ зодуулж бэртэл авч амиа алдана гэдэг үнэхээр харамсалтай юм. Дэндүү харамсалтай гэмээр хэрэг хоёр хоногийн өмнө Дархан-Уул аймагт гарчээ.

Тодруулбал, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн хүүдээ зодуулсан өндөр настан эмчлүүлж байгаад нас барсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дархан сумын зургаадугаар багийн иргэн 71 настай эрэгтэй Н-ийг түүний төрсөн хүү 35 настай Н.Б гэгч нь зодож хүндээр гэмтээжээ. Улмаар гэмтсэн өндөр настан Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж, хоёр хоног эмчлүүлж байгаад бэртсэн гэмтлээ даалгүй амьсгал хураажээ.

Хэргийг аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ба шалгалтын явцад сэжигтэн Б нь согтуурсан байсан нь тогтоогджээ.

О.Гэрэл

Оллоо.mn 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button